Мексикийн нийслэл Мехико хотод 12 дугаар шугамын метроны гүүр нурж, өнөөдрийн байдлаар 20 гаруй хүн амиа алдаж, 34 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Гүүрнээс вагонууд унасан бөгөөд аврагчид, цагдаа нар болон эмнэлгийн ажилтнууд уг хэргийн газарт ажиллаж байна. Мөн нурангин дор нэг машин байгаа аж.
Осол тус орон нутгийн 22:25 цагт болсон гэж Дотоод хэргийн сайд Альфонсо Суарес Дель Реал мэдэгдсэн байна.
Эх сурвалж: thenewwatcher.com