ЭМДEГ-ын дарга Л.Бямбасүрэн ЭМД-ын шинэчлэлтэй холбоотой асуудлаар шуурхай ажиллах үүрэг чиглэл өглөө

Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагын баг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан цаг үеийн асуудлаар хуралдлаа.

Энэ оны 1 дүгээр сараас ЭМД-ын сангаас "зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн баталсан.

Үүнд нийт 562 оношийн хамааралтай бүлгийн 332 оношийн хамааралтай бүлэгт буюу 10 төрлийн тусламж үйлчилгээг авахдаа иргэд хамтын төлбөр төлөхөөр тусгагдсан.

Ингэснээр нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм.

Хурлаар ЭМДEГ-ын дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлтэй холбоотой газар хэлтсийн дарга нарт шуурхай ажиллах үүрэг чиглэл өглөө.

Тусламж үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энэ  линкээр орж үзээрэй.

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26462