ПРОКУРОР: Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэлд хяналт тавьж, шийдвэрлэжээ

Arslan.mn

Говь-Алтай аймгийн прокурорын газраас сүүлийн 4 жилийн хугацаанд Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэлд хяналт тавьж, шийдвэрлэжээ. Тодруулбал, 2017 онд 4, 2018 онд 1, 2019 онд 4 гомдол, мэдээлэлд хяналт тавьсан бол 2020, 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар энэ төрлийн гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байна.  

Хяналт тавьсан нийт гомдол, мэдээллийн 7 нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй тул хааж шийдвэрлэжээ.

Дээрх гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлтийн хэрэгт тус аймгийн Цагдаагийн газрын 10 орчим мөрдөгч холбогдон шалгагдсан бөгөөд бусад төрийн байгууллагын албан хаагч холбогдсон тохиолдол гараагүй байна.

Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газарт Эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт алба хаагчдыг холбогдохоос урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулж, хариу ирүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26608