Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт албан ёсоор дуусаж, дүнг нэгтгэж байна. Сонгогчдын ирцийн мэдээллийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байна.
22:00 цаг болсноор санал авах 2087 хэсгийн хороо хаагдлаа. Ингэснээр дүн дамжуулах, саналыг тоолох ажил эхэлж байна.
Хэсгийн хороодоос ирсэн саналын тоо нэгтгэгдэж эхэллээ. Урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу саналтай явж байна.
ШУУД ҮЗЭХ: