ОСНААУГ-ын инженер П.Шижирбат галаас 4 хүний алтан амийг аварчээ

Arslan.mn

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8”-ын Хэсгийн инженер  П.Шижирбат нь  2019 оны 12 дугаар сарын 31-ээс 2020 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Бадрахсүрэнгийн гэрт гал гарч байх үед иргэний үүргээ нэр төртэй  биелүүлж  4 хүний алтан амийг аварсан байна.

Тиймээс  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар зарлигаар “Шударга журам медаль”-аар  шагнагдлаа.                   

Эрэлхэг зоригт залуу чамаар хамт олон бид  бахархаж байна.                                       

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27504