МҮБХ: Допингийн эсрэг байгууллагын удирдлага, ажилтнуудыг авлигын хэрэгтэй холбоотой гэж үзэж байна

Arslan.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хандан дараах шаардлагыг хүргүүллээ.

Уг шаардлагад,

Монголын Үндэсний Бөхийн Холбоонд улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс “Допинггүй Монгол наадам - Монгол бөх” уриатай албан хүсэлт ирүүлээд байна. Тус албан хүсэлтэд танай байгууллагаас Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авсны дараа БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн дээрх бөхчүүдийн шинжилгээний хариуны мэдээллийг дэлгэрэнгүйгээр гаргуулж, авч өгөхийг хүссэн.

Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээг авч, допингтой холбоотой зөрчил гаргасан талаарх мэдээллийг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лаборатори танай байгууллагад ирүүлж, түүнийг нь та бүхэн Үндэсний Бөхийн Салбар Хороонд хүргүүлдэг. Харин зөрчил гаргаагүй бөхчүүдийн мэдээллийг тус салбар хороонд хүргүүлдэггүй байна.

АТГ-аас мэдээлсэн допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн хэрэгт шалгагдсан БТСУХ-ны эмч нар болон гэрчээр татагдаж байсан танай байгууллагын нэр бүхий удирдлага, ажилтнуудыг дээрх хэрэгт холбоотой хэмээн МҮБХ-ны одоогийн удирдлагууд болон олон бөхчүүд үзэж байгаа.

Иймд та бүхэн наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос 2021 оны зургаадугаар сарын 25-ны дотор гаргуулан өгнө үү.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд мэдээллийг ирүүлэхгүй бол бид танай дээд байгууллага Олон Улсын Допингийн Эсрэг байгууллагад (WADA- World Anti Doping Agency) та бүхнийг спортын авлига, хээл хахуультай холбоотой эсэхийг шалгуулах тухай гомдлыг гаргахаар бэлдсэн байгаа болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27507