Нарны хиртэлт 19.20 цагийн үед Улаанбаатар хотод үзэгдэж эхэлнэ

Arslan.mn

Нарны хагас хиртэл өнөөдөр Монгол орны зарим аймгийн нутаг дэвсгэрт ажиглагдана.

Тухайлбал, нарны хагас хиртэлт Улаанбаатар хотод 19.20 цагт, Дорнод аймагт 19.16, Хөвсгөл аймагт 19.18, Өмнөговь аймагт 19.30, Ховд аймагт 19.25 цагт эхэлж, цаг орчим үргэлжлэхийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн тооцоолжээ.

Нарыг удаан хугацаагаар харах нь нүдэнд муу учир нар хиртэлтийг харах гэж буй бол хамгаалалтын шил зүүхийг эмч нар сануулжээ. Мөн нар хиртэлт хамгийн тод үзэгдэх газраас нар хиртэх үзэгдлийг шууд дамжуулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27508