Т.Доржханд: У.Хүрэлсүх төрийн тэргүүний албыг нэр хүндтэй хашна гэдэгт итгэж байна

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд "Монголчууд бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд анх удаа зургаан жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх Ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилийн сонгуулиас ялгаатай боллоо. Нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар нэгнээ харлуулсангүй, мөн зардал багатай сонгууль боллоо. 

Нийгмийн хүлээлтийг авч, хамгийн олон саналаар ялалт байгуулсан МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэж, амжилт хүсье. Ирэх зургаан жилд Монголын төрийн тэргүүний хүндтэй албыг нэр хүндтэй хашна гэдэг итгэж байна. Мөн бидэнтэй өрсөлдсөн АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэд амжилт хүсье. 

Бидэнд саналаа өгсөн 246955 сонгогчид нэр дэвшигчийнхээ өмнөөс, ХҮН-ын, "Зөв хүн электорат" эвслийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье.       

Энэ удаагийн сонгууль бол маш сайн сонгууль боллоо" гэсэн юм.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27509