СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч осол гаргаж явган зорчигч ХОЁР ХҮҮХДИЙН амийг хохироожээ

Arslan.mn

Энэ долоо хоногт гурван хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. 

Тодруулбал, 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 20:00 цаг орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Toyota Estima маркийн автомашин явган зорчигч, хүүхэд мөргөж амь насыг хохироосон.

Тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осол гаргасан бөгөөд амь хохирогч хүүхэд 9 настай ахтайгаа хамт явсан аж.

Харин он гарсаар зам тээврийн ослын улмаас 15 хүүхэд нас баржээ. 

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27516