
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзах үеэрээ түүнд Америкт үйлдвэрлэсэн унадаг дугуй, хамгаалалтын малгай бэлэглэжээ.
Ж.Байден “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Карбис-Бэй хотод ирээд байгаа билээ.
Харин дугуйгаар байнга аялал хийдэг Борис Жонсон өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч Фредерик Дугласт зориулж Эдинбургт зурсан ханын зургийг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд гардуулсан байна.
Үүнээс гадна Цагаан ордны тэргүүн Ж.Байденыг дагалдаж явсан гэргий Жилл Байден Английн зохиолч Дафна дю Морьегийн “Алимны мод” өгүүллэгийн түүврийн анхны хэвлэлийг бэлгэнд авчээ.
ФОТО



