ШУУРХАЙ: Хүүхдийн 100,000 төгрөгийг МАРГААШ олгоно

Маргааш буюу долдугаар сарын 9-ний өдөр хүүхдийн мөнгийг олгох болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Өчигдөр УИХ-ын нэгдсэн xуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан билээ.

Ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд хүүхдийн мөнгөний хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.

Маргааш буюу долдугаар сарын 9-нд хүүхдийн мөнгө олгоно" гэв.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28318