Архангайн засаг дарга Д.Золжаргалыг ОГЦРУУЛСАН явдалд С.Эрдэнэ Х.Баттулгыг буруутгажээ

Arslan.mn

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг ажлаас нь огцруулжээ.

Тодруулбал тус аймгийн ИТХ өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдаанд Ардчилсан намын гурав, МАН-ын 18 гээд нийт 21 төлөөлөгч оролцжээ.

Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад 20 төлөөлөгчийн саналаар огцруулахыг ийнхүү дэмжсэн байна.  

Харин Д.Золжаргалыг Архангай аймгийн засаг даргаас огцруулсан явдалд С.Эрдэнэ, “Архангай аймгийн асуудал үнэхээр улстөрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женко /Х.Баттулга/-гийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа. Өнөөдөр үнэхээр Женко хэмээх Эрэлийн намаас орж ирсэн улстөрийн наймаачинд АН- ямар өртэйг гайраж байна? Сая урвасан 3-урвагчийн нэг нь О.Цогтгэрэлтэй холбоотой, нэг нь Фортуна Батбаярын хүн гэж сонслоо! Арай ч дээ АН- та нарт ямар өртэй болоод та нар ийм өс хонзон зангидана вэ” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28493