Абэ Шинзо Олимпын наадмын нээлтэд оролцохоос татгалзжээ

Arslan.mn

Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолд өндөр дээд түвшний зочны хувиар уригдсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нээлтэд оролцохоос татгалзжээ.

Учир нь коронавирусний халдварт өвчин тархсантай холбогдуулан Токиод онц байдлын дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй энэ үед Наадмыг зохион байгуулах хорооны хүндэт зөвлөх А.Шинзо ийм шийдвэр гаргажээ.

Цар тахлын улмаас Японд нээлтийн ёслол болон дийлэнх тэмцээнийг энгийн ард иргэд үзэж сонирхох боломжгүй билээ. Үүнтэй холбогдуулан эгэл жирийн иргэд ёслолыг үзэх боломжгүй учир нээлтэнд хүрэлцэн ирэх нь зохисгүй гэж А.Шинзо үзсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28512