Шар өвсөө шатаасны улмаас ГАЛ АЛДЖЭЭ

Arslan.mn

Хоногийн хугацаанд зуслангийн чиглэлд айлууд хашааны шар өвсөө шатааж гал алдсан 5, орон сууцны хорооллын хогийн сувагт хог шатсан 3 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга Морьтын 2 дугаар буудлын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12:39 цагт ирүүлснээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын хашааны 2 га шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
44330