Э.Оюунболд: Ногоон автобусны санхүүжилт болох 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг ШАЛГАЖ БАЙНА

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. АТГ-ын ахлах комиссар Э.Оюунболд "Автобусны худалдан авалттай холбоотой өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нэгдүгээрт, автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэх, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, албан үүрэгтээ хайнга хандсан эсэх

Хоёрдугаарт, автобус хүлээн авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан уу, чанар стандартын шаардлагад нийцсэн үү?

Гуравдугаарт, олгосон санхүүжилт буюу 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэр бүрчлэн шалгаж байна гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
44351