
Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Э” нэртэй өдөр өнжүүлэх төвийн багш “А” нь 6 настай хүүхдийг тоглоомын талбайд хараа хяналтгүй үлдээсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

























