“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярт 27 сая төгрөгөөр ТОРГОХ ЯЛ оногдуулжээ

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярт, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал асан Б.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр гарчээ. 

Тодруулбал Т.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр, Б.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хасаж, 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. 

Түүнчлэн н.Баттулгад Эрүүгийн хуулийн 22.4-2-Т зааснаар таван жилээр эрх хасаж, 10 сая төгрөгөөр, н.Пунцагбалжирт Эрүүгийн хуулийн 22.4-2-т зааснаар таван жилээр эрх хасаж таван сая 400 мянган төгрөгөөр, н.Энхтүвшин, н.Бүрэнбадрах нарыг Эрүүгийн хуулийн 22.5-1-т зааснаар тус бүр хоёр жилээр эрх хасаж, дөрвөн сая төгрөгөөр торгох ял оногдуулав.

н.Жаргалсайхан, н.Баттулга, н.Пунцагбалжир нарын Эрүүгийн хуулийн 18.6-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ЭХҮЯТ гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
44785