
Шүүхийн ерөнхий зөвлөлийн "шүүхийн хараат бус үйл ажиллагаанд нөлөөлсөн" гэх гомдлын дагуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг яллагдагчаар татаад байгаа билээ.
Тэгвэл дөнгөж сая шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьжээ.
Тодруулбал, Н.Өнөрцэцэгтэй холбоотой хилийн хориг тавих саналыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж уг шийдвэрийг гаргажээ.





















