Эзэнгүй айлд гал гарч байсныг бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 30 иргэнийг гаргажээ

Arslan.mn

Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 102 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр /2023.12.08/ өдрийн 00:56 цагт ОБГ-т ирсэн байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 01:08 цагт очиход эзэнгүй айлын 60 мкв байрны 20 мкв өрөөнд шүүгээ шатаж байсныг 20 минут ажиллаж унтраан Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Мөн утаажилтын бүсээс 30 иргэнийг гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45408