Ахмадууд: “Ногдол ашиг“ гэсэн 116 мянган төгрөгөөр 2 кг ааруул ч авч хүрэхгүй, 580 мянгыг өг

Arslan.mn

Өнөөдөр ахмадуудын төлөөлөл болон иргэн Г.Хажидмаа оролцон, Цагаан сараас өмнө "ЭТТ" ХК-ийн ногдол ашиг тараах ёстой талаар мэдээлэл хийв. 

Тэд  "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт 2023 онд "ЭТТ" 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Иргэдэд буюу 1072 хувьцаа эзэмшигч тус бүрд 116 мянган төгрөг олгох боломжтой гэсэн юм. Харин өнөөдөр болсон хэвлэлийн хуралд оролцогчид 116 мянган төгрөгөөр хоёр кг ааруул авч хүрэхгүй гэсэн юм.        

Иргэн Г.Хажидмаа "Монгол Улсын иргэд баялагтаа эзэн байхыг шаардан, өнөөдрийн хэвлэлийн хуралд сэтгэл зүрхээрээ ирсэн ах эгч нартаа баярлалаа. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг УИХ өөрчилсөн нь маш ноцтой. Тэр хүмүүс монгол цустай хүмүүс мөн үү? Монголчуудын дийлэнх нь ядуу байна. Нүцгэн үнэнийг илэрхийлэхээр бид өнөөдөр энд эсэргүүцлээ нүцгэлж илэрхийллээ. "ЭТТ" ХК-ийн 34 хувийг иргэд эзэмших тухай заалтыг хасжээ. Иймд бид Ерөнхийлөгчид хандана. Монгол цустай хүн бүрийг бидэнтэй нэгдэхийг урьж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
46164