Өнөөдөр дөрвөн жилд нэг тохиодог өдөр

Өндөр жилд хоёрдугаар сарыг 29 хоногтой тооцдог бөгөөд тэрхүү өдөр нь өнөөдөр юм.  

Одоо бидний хэрэглэж байгаа болон өмнө нь ашиглаж байсан он тооллууд дэлхийг 365 хоног буюу 8,760 цагт тойрдог нар дөрвөн жилд нэг удаа зургаан цагаар удаан хугацаанд дэлхийг тойрдог учир ийнхүү дөрвөн жил тутамд нэг удаа нэг өдөр нэмж тооцдог байна. Хоногийн 24 цагийг зургаан цагаар нэмж тооцох боломжгүй учир ийнхүү эрдэмтэн мэргэд дөрвөн жил тутамд нэг удаа нэг өдөр нэмж тооцдог болжээ.

13-р зууны үед 8,760 цаг дээр нэмэгддэг цаг дөнгөж гурван цагтай тэнцдэг байсан бол үүнээс яг нэг зууны дараа энэ тоо 5 цаг 49 минуттай тэндэг болсон байна. Үүнээс үзэх юм бол дөрвөн жил тутамд 44 минут, г100 жил тутамд гурван өдрөөр урт хугацаагаар дэлхий нарыг тойрдог гэсэн үг юм.

Григорийн он тоолол үүнд эрс шинэчлэл хийж, дөрвөн жил тутамд нэг өдөр нэг удаа нэмж байхаар зохицуулсан ч 100 жил тутамд өндөр жил гэж байхгүйгээр тооцжээ. Харин 400 жил тутамд гурван өдөр нэмэх зохицуулалтыг ч мөн адил шийдсэн юм.

Төрсөн хүмүүсийн асуудал  

Энэ өдөр төрсөн хүмүүс төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаантай байдаг. Тиймээс зарим улс орнууд хуулиар энэ маргааныг шийдвэрлэсэн байна. Тухайлбал Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай бол Их Британи, Хонг Конг-д энэ өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг хуультай.

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
47076