ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн ЗАХИРАМЖ гарчээ

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Т.Энхтуяа Б.Энхбаяр сайдыг албадан ирүүлэх захирамж гаргасан байна.

Түүнийг хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад  шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж шүүгч үзсэн бололтой.

Эргэн сануулахад,  "Аюуд" ХХК-иас Б.Энхбаярыг нэр хүндэд халдсан үндэслэлээр шүүхэд хандсан бөгөөд тус хэрэг Чингэлтэй дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байсан.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48557