Төв номын сангийн шинэ байр өнөөдөр НЭЭГДЭЖ байна

Монгол Улсын Үндэсний номын сан төв байрныхаа уншлага, үйлчилгээг 2024 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нээж байна.

Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар бүхий 10,000 мк.в талбайтай төдийгүй 16 уншлагын танхимтай. Эдгээр уншлагын танхимууд нь тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан, хүүхэд, гэр бүлд зориулагдсан байдлаар тохижуулсан бөгөөд орчин цагийн дэвшилтэд технологид суурилсан дэд бүтэцтэй байхаар төлөвлөгджээ.

Харин Үндэсний номын сангийн хуучин барилгыг монгол судлалын эрдэм шинжилгээний төв болгох юм байна.

Төв байрны уншлага, үйлчилгээ Даваа-Баасан гарагт 09:00-20:00, Бямба, Ням гарагт 09:00-17:00 цагт ажиллана. 

 

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48576