Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ


Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа хамгаалж, сэргээн засварлах, хойч үедээ өвлүүлэх чиглэлээр тогтвортой ажиллаж байна.

Үүний нэг жишээ нь Монголын архитектурын сонгодог өв болох Улсын Драмын Эрдмийн театрын сэргээн засварлалт юм. Энэ хүрээнд театрын фое болон их танхимыг бүрэн хэмжээнд сэргээн засварлаж дуусжээ.

1960 онд ашиглалтад орсноос хойш анх удаа ийм өргөн хүрээтэй их засвар, сэргээн засварлалтыг хийж байгаа бөгөөд цаашид барилгын бүтцийн хүчитгэлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Улсын Драмын Эрдмийн театрын нээлтийн үйл ажиллагаа тавдугаар сарын 1-нд Л.Н.Толстойн "Анна Каренина" жүжгээр эргэн үүд хаалгаа нээнэ хэмээн Соёлын сайд мэдэгдлээ.


 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48577