ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртээжээ


Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой тохиож байна. Энэ өдрийн тохиолдуулан ЦЕГ-ын дарга Т.Сүхболд бригадын генерал цол хүртээсэн байна.

Сануулахад, БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор генерал хэмээх цэргийн дээд цол бий болгож, төр, цэргийн 11 хүнд олгосон түүхтэй.

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд 222 эрхэм энэ дээд цол хүртээд байна.

Тухайлбал Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Д.Гунгаа, Б.Цог, Ж.Гүррагчаа нарын БНМАУ-ын баатар 6, Ю.Цэдэнбал, Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш нарын Хөдөлмөрийн баатар 3, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаал хашсан 20 гаруй, сансрын нисгэгч 1, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал төрөн гарчээ.

Нийт генералын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой юм.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
48578