Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Мөнхбаяр төсвийн 181 сая төгрөгөөр "Цахим Эрдэнэт" хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах ТЕНДЕР зарлажээ.
Тодруулбал, эл тендерийн нийт үнийн дүн 181,300,000 төгрөг бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаар төлөвлөсөн байна.
Тендерийн бичиг баримтаас харахад, "iPad Pro 13" загвараас 35 ширхэг, cуурин компьютер /All in-one/ нэг ширхэг худалдан авахаар болсон бөгөөд нэг таблет үнэн нь 5 сая төгрөг орчим болохоор байна.
Суманд 35 ширхэг таблет яг юунд хэрэг болох вэ?

























