О.Цогтгэрэл: Ардчилсан намын гишүүн бүр цахимжсан чиптэй, “Ардчиллын Гэрэгэ” пасспорттой болно

Arslan.mn

Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл "Ардчилсан Намын шинэчилсэн бүртгэлээр үзэл санааны өөрчлөлт оруулсан. Бид хуучны социалист батлахтай намын гишүүн гэх ойлголтыг халж “Ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалагч, “Ардчиллын гэрэгэ”-ээг эзэмшигч, ардчиллын элч төлөөлөгч байна хэмээгээд намын гишүүдэд “Democracy passport” буюу “Ардчиллын паспорт”-ыг олгодог болно. Ингэхдээ намын гишүүдийг И-Монголиа системд бүртгэж, гишүүдэд ардчиллын паспорт олгоно.

Бүгдэд нь ардчиллын гэрэгэ гардуулж өгнө.

Ардчилсан нам дотоод шинэчлэлийн ажил эхэлж байна. Бүртгэгдсэнээр ажил дуусаж байгаа биш шинэчлэлийн ажил эхэлж байна. Ардчилсан нам анхан шатнаасаа бүрэн дүүрэн өөрчлөлт хийхээр болж байгаа. Аймаг, сум, дүүрэг, баг хорооноос нийслэл, үндэсний бодлогын хороо, улс төрийн зөвлөлийн түвшинд 100 хувь өөрчлөлт, дотоод шинэчлэлтийн ажлыг эхлүүлнэ.

Цагалбарыг тодорхой яривал 2-р сарын 1-ээс 3 сарын 10-ны хооронд нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг дахин явуулна. 3-р сарын 10-аас 4-р сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа хийнэ. Харин 4-р сарын 7,8-ны өдрүүдэд Ардчилсан намын их хурлыг дахин хуралдуулж бүтцийг батламжлах ажлыг хийж, их хурлаас гарч ирсэн үндэсний бодлогын хороо албажуулж ерөнхий нарийн бичгийн даргаа томилох, улс төрийн зөвлөлөө томилох, бодлогын зөвлөлүүдэд хуваагдах ажлыг хийнэ. 5-р сарын 1 гэхэд дотоод шинэчлэлийн ажлууд хийгдэж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил зэрэгт төвлөрч ажиллана." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58211