ХУД-т шатахуун ачсан машин осолдож, 16 тн түлш асгарчээ

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээврийн ачааны автомашин онхолдсон байна гэсэн дуудлагыг 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21:09 цагт Онгцой байдлын алба хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн "Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож, 16 тонн дизель түлш асгарсан байсныг хамгаалалтад авч, удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан байна.

Тухайн тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг 01 дүгээр сарын 16-ны өдрийн 00:07 цагт “Hyundai Trago” загварын тээврийн хэрэгсэлд соруулж шилжүүлэн ачиж дууссан. Тээврийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-ын ажилтнууд асгарсан түлшийг саармагжуулах, хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58228