
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан Азийн химийн олимпиад 15–18-ны өдрүүдэд Бали хотод амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиадад Индонез, Монгол зэрэг нийт 12 улсын сурагчид A, B түвшинд оюуны чадвараа сорин өрсөлдсөн байна.
Монголын 10–12 дугаар ангийн сурагчид өндөр амжилт үзүүлж, нийт таван медаль хүртсэн нь шинжлэх ухааны боловсролын чанар, бэлтгэлийн үр дүнг харууллаа.
Тодруулбал:
М.Хулан – Алтан медаль
Б.Энхжин – Мөнгөн медаль
Б.Ариунболор – Мөнгөн медаль
М.Цогтзул – Мөнгөн медаль
Г.Ананд – Хүрэл медаль




























