
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ жилд буюу 2026 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааныг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр үг хэллээ.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн дийлэнх хувийг залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг буюу зодоон цохион болон мансууруулах бодис, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд эзэлж байна. Тиймээс 2026 онд энэ төрлийн гэмт хэргүүдэд онцгой анхаарч, бодит тоон хувиар бууруулах зорилт тавин ажиллана.
- 2026 оныг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, хүүхэд хамгааллын жил болгон зарлаж байна.
- 9 дүүрэг бүгд нэгдэн гэмт хэрэг, зөрчилтэйгөө тэмцье. Энэ жил гэмт хэрэг их гардаг хар цэгүүдээ бүрэн камержуулж, гэрэлтүүлж дуусгах ёстой.


































