ОУХМ Н.Сэлэнгэ “Дэлхийн цом“-оос 4 дэх АЛТАН МЕДАЛИА хүртлээ

Arslan.mn

Швейцарийн Холбооны Улсын Саас-Фээ хотод зохиогдож байгаа Олон Улсын Уулчдын Холбоо (UIAA)-ны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний "Хурд"-ны төрөлд Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубын "Олимп" Спорт авиралтын төвийн тамирчин, МУБИС-ийн БТС-ийн Спорт, аялал жуулчлалын ангийн оюутан, ОУХМ Н.Сэлэнгэ түрүүлж, аваргын алтан медаль хүртлээ.

Энэ нь Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн түүний 4 дэх алтан медаль болж байна. Түүнчлэн өнгөрсөн жил Швейцарьт яг энэ тэмцээнд түрүүлсэн амжилтаа бататгаж, хошой аварга боллоо.

Түүнчлэн "Сутайн бор" клубийн "Олимп" Спорт авиралтын төвийн тамирчин, Спортын мастер О.Сайханжаргал шигшээд шалгарч, 14 дүгээр байр, ОУХМ Ч.Мандах 5 дугаар байр эзэлсэн байна.

Харин "Техник"-ийн төрлийн Урьдчилсан шатанд ОУХМ Ч.Мандахбаяр 46, ОУХМ Н.Сэлэнгэ 47 дугаар байрт тус тус жагсжээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58348