Монгол банхар Ази тивийн аварга боллоо

Arslan.mn

Филиппин  улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах нохойн тэмцээнд манай монгол банхар тэргүүн байрын эзэн болжээ. 

Тодруулбал эхний зургаан тэмцээнээс 1, 2-р байр, группийн тэмцээнд аварга, мөн Филиппин улсын аварга болжээ. Түүнийг дахиад дөрвөн том тэмцээн хүлээж байгаа аж. Монгол банхар бусад 40 үүлдрийн 600 нохойтой  өрсөлдөж байна.  Энэ тэмцээн нь дотроо олон төрөлтэй бөгөөд нас, хүйс, ур чадвар, гэх мэт зүйлээс хамаараад тэмцээнүүд нь өөр байгаа аж. 

Шүүгчид болон олон нийтийн зүгээс монгол банхарт ам сайтай байгаа ба түүний байгалийн өгөгдөл, зан авир төрхийг нь сонирхон магтаж буй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58354