
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх салбарын сайдтай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Өнөөдөр Зам, тээврийн яаманд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталгаажуулах үйл ажиллагаа болсон байна.
Энэ үеэр салбарын сайд Засгийн газрын 2025-2030 оны таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлууд дээр Зам, тээврийн яамны харьяа байгууллагын дарга нар үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сэтгэлтэй зүтгэлтэй, хариуцлагатай ажиллахыг сануулжээ.





























