
Нийслэлийн иргэдийн төлөөллийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр "Өнгөрсөн онд буюу 2025 онд хүүхдээс үйлдсэн 748 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 22.9 хувиар, хүүхэд хохирсон гэмт хэрэг 1605 бүртгэгдсэн нь өмнөх оноос 21.4 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарсан.
Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Цагдаагийн ерөнхий газартай хамтран эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшлийг дээшлүүлэх зорилгоор “365 өдөр бүр анхаарч, хайрлая” аяныг зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулан ажиллана" хэмээлээ.




























