Буянт сумын сурагчид уулын бэлээс өвс үүрч, зэрлэг амьтдад тавьж өгчээ

Arslan.mn

Эх орноо хайрлах сэтгэл, байгаль эхээ хамгаалах үйлсэд насны хязгаар үгүй гэдгийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын "Эко клуб"-ын сурагчид бодит үйлдлээрээ харуулж байна.

Өвөлжилтийн хүндрэлтэй үед идэш тэжээлээр дутагдаж буй нутгийнхаа ховор амьтдад туслах зорилгоор сурагчид байгаль хамгаалагчидтай хамтран "Био техникийн арга хэмжээ" буюу өвс тэжээл тавих ажлыг зохион байгуулжээ.

Тус суманд аргаль, янгир, тэх, ирвэс, зэрлэг гахай, алтайн хар тарвага, хойлог зэрэг нэн ховор ан амьтан амьдардаг.  

Эх сурвалж: WWF Mongolia

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58422