
Нийслэлийн хэмжээнд сургуулийн 67 автобус хүүхдүүдэд үйлчилж байгаа аж.
Нийтийн тээврийн бодлогын газрын тээвэр зохицуулагч Д.Одонтуяа "Сургуулийн автобус саатсан тохиолдол байхгүй. Эвдрэл үүссэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч дараагийн автобусыг үйлчилгээнд гаргадаг. "Нийслэл хотод өнөөдрийн байдлаар найман ААН, байгууллагын 67 тээврийн хэрэгслээр өдөрт 82 сургуулийн 9,507 хүүхдийг хэвийн тээвэрлэж байна. Одоогийн байдлаар сургуулийн автобус тасарсан тохиолдол байхгүй." гэв.



























