
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн-ийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.
Сайд Ч.Ундрам уулзалтын үеэр Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагатай төрөлжсөн байгууллагуудын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газруудтай нягт хамтран ажиллаж буйг онцлов.
Улаанбаатар хотод 2026 оны 08 дугаар сард Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-г зохион байгуулах хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай цаашид илүү нягт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
































