
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор осол, гэмтлийн үеийн анхны тусламжийн сургалт, дадлагыг энэ оны 01 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд цагдаагийн алба хаагч бүр иргэний амь насанд аюул учирч байгаа эсэхийг нэн тэргүүнд үнэлж, хүнд гэмтэлтэй хүнээс эхлэн анхны тусламж үзүүлж, эмнэлгийн яаралтай түргэн тусламж дуудах үүрэгтэй байдаг.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс “Ашид буян” ХХК-тай хамтран Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтсийн 100 алба хаагчид “Яаралтай тусламжийн цогц менежмент”, “Албан үүргээ гүйцэтгэх явцад өртөж хохирох үеийн эрх ашиг, нийгмийн баталгаа”, “Эрүүлжүүлэх үйлчилгээний ерөнхий шаардлага MNS 5527:2025 стандартын хэрэгжилт сэдвээр сургалт, дадлага зохион явуулж байна.
Сургалтаар амь тэмцсэн болон яаралтай нөхцөл байдалд амьсгал, зүрх судасны сэхээн амьдруулах аргыг зөв хийх дадлага эзэмших, гэмтлийн үеийн суурь тусламжийн анхдагч үнэлгээг бодитой гүйцэтгэж, амьсгалын замын амилуулах суурь тусламжийг үзүүлэх, зүрх судасны сэхээн амьдруулагч (АЕD) аппаратын хэрхэн зөв ашиглах мэдлэг эзэмшүүлэх, цаг алдалгүй иргэдийн амь насыг авран хамгаалах дадлага эзэмших юм байна.






































