Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих "U Money" карт олгох үйлчилгээг "Улаанбаатар смарт карт" ХХК-д хүлээлгэн өгсөн тул карт шинээр авах, сунгуулах, гэмтээсэн бол дахин авах үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгодог болсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдлээ.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд, утасны дугаар:
- Дүнжингарав-(7575-1200)
- Драгон-(7577-1200)
- Мишээл-(7585-1200)
- 3,4 хорооллын Имарт-(7505-1200)
- Баянхошуу-(7510-1200)
- Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв-(7585-1300)































