Арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан залилах гэмт хэрэг үйлджээ

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 2025 онд улсын хэмжээнд нийт 47,480 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 16,906 нь залилах гэмт хэрэг байна. Энэ нь нийт гэмт хэргийн 35,6 хувийг эзэлж байгаа юм. Залилах гэмт хэргийн 13,994 буюу 82,7 хувь нийслэлд, 2,912 буюу 17,3 хувь орон нутагт үйлдэгдсэн байна. 

Улсын хэмжээнд нийт гэмт хэргийн илрүүлэлт 1,2 хувиар өссөн, гэмт хэргийн улмаас иргэн, иргэд, байгууллагад учирсан хохирлын 40,5 хувийг нөхөн төлүүлсэн.  

Залилах төрлийн гэмт хэргийг цахимаар болон цахимаар бус гэж 2 хуваан авч үзэж байна. Уламжлалт буюу цахим бус залилах төрлийн гэмт хэргийг хуурамч бичиг баримт ашиглах, гэрээ ашиглах, хөрөнгө оруулалт, виз мэдүүлэг, зээл барьцааны гэрээ, тээвэр зуучлал, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн гэх мэт төрлүүдээр үйлдэж байна. 

Манай улсын нийт хүн амын дунд 2,6 сая гаруй фейсбүүк идэвхитэй хэрэглэгч буйгаа нь хүн амын 73%-ийг эзэлж байгаатай холбоотойгоор цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн 3 жилд 34,3 хувийн өсөлттэй байна.
Уг гэмт хэргийг үйлдлийн аргаар нь ангилан үзвэл 12,233 /72,3%/ нь цахим орчинд үйлдэгдэж, үүний 42,2% нь онлайнаар бараа, үйлчилгээ захиалах, 11,3% Телеграмм /даалгавар биелүүлэх/, 9,1% нь хандив, 8,1 хувь нь тэтгэмжтэй холбоотой, 6,0% нь бусдын цахим хаягийг /фейсбүүк/ ашиглан мөнгө авч залилах, бусад 23,3 хэргүүд байна. 

Өнгөрөгч онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг 9 арилжааны банкны нийт 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа залилах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, гаралтыг бууруулах хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангаж байна.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь залилагч этгээд ирүүлэх, таслан зогсоох, иргэийн хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна залилагчид ашиггүй орчин бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх буюу тэдний данс, платформ, орлогын сувгийг хаах замаар гэмт хэргийг таслан зогсоож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58457