Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг шалгаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлээд удаагүй байгаа билээ. Цагдаагийн байгууллагад Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сургуулийн ойролцоо явган хүний гарцаар гарч явсан 10-15 насны хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.
Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж, 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтсэн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан тул жолооч та бүхэн дүрмээ мөрдөж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
















