Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ зохион байгуулагдлаа

Arslan.mn

Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны бүх гишүүдийн хурал 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдаж 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны төлөвлөгөө, зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ.     

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо нь хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах норм, дүрэм, стандартын төсөлд санал, зөвлөмж өгөх, мөн эдгээр норм нормативын баримт бичгийн төсөл боловсруулах зэргээр манай төвтэй нягт хамтран ажилладаг ТББ бөгөөд барилгын зураг төслийн үйл ажиллагааг  шинэ шатанд гаргах, зураг төсөл боловсруулж буй байгууллагууд, тэдгээрийн инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг сайжруулах,  энэ жил тохиох Монгол Улсад орчин цагийн барилгын салбарын түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэх ажлыг хамтран зохион байгуулж салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, салбарын манлайлагч хамт олон байхын ерөөлийг дэвшүүлж, Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөлөө. 

Arslan.mn

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Засгийн газрын 2025.12.16-ны өдрийн хуралдаанаар баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах,магадлал хийх дүрэм"-ийг танилцуулсан бөгөөд энэ дүрэм хэрэгжсэнээр Магадлалын үйл ажиллагаанд зарчимийн өөрчлөлт орж, Барилгын тухай хуулийн 34.1.4 болон 34.1.10. заалт бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

МБЗТЗХ-ны Бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн 73%-ийн саналаар МБЗТЗХ-ны Ерөнхийлөгчөөр “Тоонот констракшн” ХХК-ийн Захирал, Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч А.Батцэнгэл, 68%-ийн саналаар Бодлого төлөвлөлт хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр “Эм Жи Эл И Энд Си” ХХК-ийн Захирал, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Билгүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр “ЭГЭ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Жаргал, “Смарт прожект” ХХК-ийн Захирал С.Лхагвасүрэн, “Ренова структур” ХХК-ийн Ерөнхий захирал М.Мөнхбаатар, Хяналтын зөвлөлийн гишүүнээр “ОСИБ-ЗТ” ХХК-ийн Зөвлөх инженер Л.Цэрэнпил нарыг тус тус томиллоо.      

Arslan.mn

Холбооны гишүүд мэргэжлийн байгууллагын түншлэлийг өргөжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, гишүүн байгууллага, архитектор, инженер-техникийн ажилтны чадавхийг хөгжүүлэх, зураг төслийн үнийг яаралтай шинэчлэх, энэ жил тохиох салбарын ажил, мэргэжлийн ажилтны тэмдэглэлт өдөр болох Барилгачдын өдрийн баяр, Монгол Улсад орчин цагийн барилгын салбарын түүхт 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58460