Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн байна

2026 оны 02 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойшэргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх,Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -15...-20 градус, Хэнтийн уулархаг нутаг,Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Хангайннурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООРҮүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООРҮүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. -7...-9 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58514