
Тээврийн прокурорын газрын хяналтын харьяа байгууллагуудын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "Хамтарсан зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахад анхаарах асуудлаас гадна Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэвтрүүлж ашиглаж эхэлсэн “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-ийн талаар эрх бүхий албан тушаалтнуудад мэдээлэл хийж санал солилцох, шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцсэнээрээ онцлог болсон байна гэж ТЦА-аас мэдээллээ.

































