
Монгол Улсын 50 иргэн 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНСУ-ын хилээс буцаасан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам тайлбар хийжээ. Тэд үндэслэлгүй, буруу, ташаа мэдээг нийтэлж, түгээж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн БНСУ-д хөдөлмөр эрхлэх виз, кодтой виз гаргаж өгнө хэмээн виз зуучлалын брокерууд иргэдийг залилж, визийн барьцаа, үйлчилгээний төлбөр авах зэрэг хууль бус үйлдлүүд ихээр гарч байгааг анхааруулжээ.
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар БНСУ-д зорчин ирсэн иргэдээс хуурамч “Эмнэлгийн С-3-3 виз” болон бусад төрлийн хуурамч визээр 6, шенгений бүсийн 32 улсад зорчих үедээ В2 ангиллын визээр нэвтрэх гэсэн 14, визгүй нэвтрэх хүсэлт гаргасан 1 иргэнийг БНСУ-ын Цагаачлалын алба хил нэвтрүүлэхээс татгалзсан байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


























