Хөхморьт суманд туулах чадвартай Lexus-570 машин гардуулжээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Xэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт энэ сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт ажиллажээ.

Говь-Алтай аймаг 2026 онд хүний хөгжлөөр улсдаа манлайлах зорилт тавьж эрүүл мэнд, боловсрол, өрхийн орлогод анхаарч ажиллаж байгаа аж. Түүнчлэн ЭЕШ-д 650-аас дээш оноо авсан хүүхдүүдэд урамшуулал олгодог сайн жишиг тогтжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус аймагт ажиллах үеэрээ Улсын онцгой комиссын нөөцөөс 650 тн тэжээл, 50 тн шатахууны дэмжлэгийг хүлээлгэн өгч, Хөхморьт суманд туулах чадвартай Lexus-570 машин гардуулсан юм.

Энэ жил Говь-Алтай-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил эхэлж, Говь-Алтай-Бургастай чиглэлийн 253 км авто замын зураг төсөл хийгджээ. Дээрх чиглэлийн замууд баригдсанаар Говь-Алтай аймагт Ази Европ, урд хойд хөршийг холбосон Монгол Улсын авто замын 3 дахь коридор бий болно.

Эх сурвалж: МАН-ын бүлэг

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58559