Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сард Ховд аймагт оршин суух иргэн Б.Т нь Монгол улсын ховор амьтны жагсаалтад багтсан Алтайн хойлог шувууг тээвэрлэсэн үйлдлийг илрүүлж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллажээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор Хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 217,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэх хуулийн заалтын дагуу хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Иймд иргэн та Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэхийг Экологийн Цагдаагийн албанаас уриалаа.

















