Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар ЗГ-ын хуралдаанд танилцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

1. Хэлэлцээр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Болгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр)

2. Журам, жишиг баримт бичиг шинэчлэн батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл

3. Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай Засгийн газрын 2023 оны тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

4. Хуулийн төсөл татан авах тухай (Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль)

5. Төрийн нууцын тухай хуулийн төсөл (Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга), Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл

6. Стратеги төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө)

7. Төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүсийн солбицлыг батлах, түр журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл

8. Бусад асуудал

9. Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар

10. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар

11. Тушаал хүчингүй болгох талаар (“Смарт Эко транс” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай 2025 оны А/618 дугаар тушаал)

12. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар

13. “Сенчири-5” олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргасан талаар

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58620