Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалингийн 500,000 төгрөг хүртэлх дүнгээс ХХОАТ-ыг 100 хувь хөнгөлнө

Сангийн яамнаас ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ-ийн талаар мэдээлэл өглөө.

​Татварын багц хуулийн төсөлд нийт 13,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 176 мянга орчим санал авч, нийт саналын 52.4 хувийг тусгажээ.

Татварын багцхуулийн шинэчлэлийн хүрээнд иргэдийн НӨАТ болонх хувь хүний орлогын албан татварыг 2 их наядтөгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр, нийтдээ 2.7 их наядтөгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулахаар тооцоолжээ.

Аж ахуйн нэгж, жижиг, бичил бизнес эрхлэгчдэд үүсдэг хүндрэл бэрхшээлийг арилгаж, үйл ажиллагаагааөргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, татварыначааллыг бууруулах зорилгоор дараах зохицуулалтыгтусгасан байна. Үүнд:

  • Аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын шатлалыгөөрчилж, 6–10 тэрбум төгрөгийн татвар ногдуулахорлогод 15 хувь, 10 тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувийн татвар ногдуулах шатлалтай болгосон.
  • Бичил, жижиг бизнесийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор хялбаршуулсан горимоор тайлангаргах, босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, улирал тутам татвараа төлөх боломжийгбүрдүүлсэн.
  • Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн орлогынтатварын буцаалт 90 хувийн буцаалт эдлэх босгодүнг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн.
  • Татвар төлөгчийн үйл ажиллагааг хэвийн явуулахнөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өртэйбайгууллагын банк дахь дансны 20 хувийг битүүмжлэхгүй үлдээнэ.
  • Гааль дээр НӨАТ авахгүй, 2 сар хүртэл хугацаагаархойшлуулах боломжтой болно. 
  • Тайлан залруулах хугацааг 1 жил байсныг 2 жилболгон сунгасан.
  • Хүний нөөцийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхзорилгоор ажилтныг сургах зардал болонажилтанд зориулсан хангамжийн зардлыг хасагдахзардалд тооцох боломж бүрдүүлсэн. Гадаададгаргасан үйлчилгээний зардалд И-баримтшаардахгүй байхаар зохицуулсан.
  • Бизнес эрхлэгч бэлэн бусаар төлбөр төлсөнтохиолдолд НӨАТ шингэсэн бараа, үйлчилгээ гэжүзэж, татвар ногдох орлогоос хасаж тооцно.
  • Салбарын онцгой чөлөөлөлтийг цуцалсан.
  • Орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгчхялбаршуулсан горимоор НӨАТ, ХХОАТ, ААНОАТ-ын тайлангаа гаргаж, 1 хувиар татвараа төлөхболомжтой.
  • Хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих, урамшуулах тогтолцоог бий болгож, гааль, татварын байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээүзүүлнэ.

Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөрэрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхчиглэлээр дараах бодлогыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлххудалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь, 500,000-1,000,000 төгрөгийн худалдан авалтынНӨАТ-ыг 50 хувь, 1 сая төгрөгөөс давсан хэсгийнНӨАТ-ыг 20 хувиар тус тус буцаан олгоно.
  • Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалингийн орлогын500,000 төгрөг хүртэлх дүнгээс хувь хүний орлогыналбан татвар (ХХОАТ)-ыг 100 хувь хөнгөлнө.
  • Үйл ажиллагааны орлоготой иргэдэд зөвлөн туслах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоортатварын алба татвар төлөгчийн тайлангийнтөслийг бэлтгэн хүргүүлдэг болно.
  • Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суухиргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчимхүчний хэмнэлттэй, хүртээмжтэй ногоон барилгыгнэмэгдүүлэх зорилгоор 15 сая төгрөг хүртэлхтатварын хөнгөлөлт үзүүлнэ.

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
58676