
АНУ-ын “Интер Майами” багт тоглож буй Аргентины довтлогч Лионел Месси хөлбөмбөгчний замналдаа 900 дахь гоолоо оруулжээ.
Тэрбээр Хойд ба Төв Америк, Карибын сав газрын улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Алтан цомын төлөөх тэмцээний 1/8 шигшээд "Нэшвилл" багтай талбайдаа хийсэн тоглолтод гоол оруулжээ.
Өдгөө 38 настай Л.Месси “Интер Майами” багийн бүрэлдэхүүнд тоглох хугацаандаа 81 дэх гоолоо хийсэн нь энэ юм. Тэрбээр мөн Испанийн “Барселона” багт байхдаа 672, Францын “Пари Сен-Жермен” багт 32, Аргентины шигшээ багт 115 гоол оруулсан байна.
Месси гоол оруулсан ч “Интер Майами” шөвгийн наймд шалгарч чадсангүй. Эхний тоглолтод 0:0-ээр тэнцсэн бөгөөд “Нэшвилл” тус багийн талбайд хийсэн тоглолтод гоол оруулсан тул дараагийн шатанд шалгарчээ.
"Алтан бөмбөг” шагналыг найман удаа хүртсэн Л.Месси 2023 оны зунаас хойш “Интер Майами”-д тоглож байгаа юм.
























